Хангууд групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн өрөөг бүрэн тохижуулан, тус байгууллагад хүлээлгэн өглөө.
Уг өрөөг тохижуулах ажлын хүрээнд:
Орчин үеийн тав тухтай тавилга, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, үзлэг, зөвлөгөө өгөх эмч, сувилагчдын ажлын орчин, үйлчилгээг сайжруулах зорилгоор интерьер дизайн, гэрэлтүүлэг, дулаан тохируулга, тоноглол зэргийг шинэчилсэн болно.
Бид эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулах нь ирээдүйд чиглэсэн, хүний хөгжилд төвлөрсөн үнэт хөрөнгө оруулалт гэж үздэг бөгөөд цаашид ч олон нийтийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлсээр байх болно.
Хавдар судлалын үндэсний төв нь хорт хавдрын тусламж, үйлчилгээний голлох байгууллага бөгөөд өдөр бүр олон зуун иргэн тус төвийн амбулаторид ханддаг. Иймд энэ өрөөг тохижуулснаар өвчтөнүүд илүү ая тухтай орчинд үйлчилгээ авах нөхцөл бүрдэхээс гадна, эмч мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөл сайжирч буйг онцлон тэмдэглэж байна.