Хангууд группийн хамт олон спортоор нэгдэж, эрч хүч, урам зориг, багийн ажиллагаагаа бататгасан “Khanguud Cup 2025” спорт наадам амжилттай болж өндөрлөлөө.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү спортын наадам нь хамт олны дунд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, багийн ажиллагаа, хамтын үнэт зүйлийг бэхжүүлэх зорилготой билээ. “Khanguud Cup 2025” нь ажилтнуудын идэвх оролцоо, спортын өрсөлдөөн, нөхөрсөг уур амьсгалаараа онцлог болж, байгууллагын соёл, эв нэгдлийг илүү гүнзгий мэдрүүлсэн арга хэмжээ боллоо.
Энэ жилийн спорт наадам нийт 6 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид авьяас чадвар, хурд хүч, сэтгэн бодох чадвараа сорин өрсөлдсөн юм. Үүнд:
- E-sport
- 3x3 сагсан бөмбөг
- Гар бөмбөг (Volleyball)
- Ширээний теннис
- Боулинг
- Дартс
Тэмцээнүүд нь шударга өрсөлдөөн, хөгжөөн дэмжлэг, багаар ажиллах уур амьсгал дунд өрнөж, оролцсон бүх баг, тамирчдад мартагдашгүй дурсамжийг үлдээлээ. Спортын талбайд ялалт, ялагдлаас илүү хамтын хүч, харилцан ойлголцол, нэг зорилгын төлөө нэгдэн зүтгэх үнэ цэнэ тод мэдрэгдсэн юм.
“Khanguud Cup 2025” спорт наадам нь Хангууд группийн хамт олны дунд эерэг энерги, урам зоригийг түгээж, байгууллагын соёлыг бэхжүүлсэн чухал арга хэмжээ болсноороо онцлог байлаа. Цаашид ч бид хамт олныхоо эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжсэн олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулах болно.


