Хангууд группийн хэрэгжүүлж буй 1995 айлын цогцолбор хотхон.
Бусад төслүүдтэй танилцахЭнэхүү төсөл нь оршин суугчдын тав тух, аюулгүй орчныг бүрдүүлсэн чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсгүүд, гэр бүлийн бүхий л гишүүдийн хэрэгцээг нэг дороос хангах худалдаа, үйлчилгээний төвүүд 948 хүүхдийн дунд сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг зэргийг цогцоор нь шийдсэн. Хүний эрүүл мэндэд ээлтэй материал тоноглолуудаар орчин үеийн дизайны шилдэг шийдлийг шингээн бүтээхээр төлөвлөсөн.
Нүүдэлчдийн хүрээлэн буудаг ёс нь Монголын архитектурын төлөвлөлтөд уламжлагдан "ХҮРЭЭ" гэсэн тусгай төлөвлөлтийг бий болгосон байдаг. Хотхоны төлөвлөлт нь тэгш хэмтэй байж орж ирсэн хүнийг цэцэрлэгт хүрээлэн угтан авч буй мэт зохиомж нь хотхоны гол концепц болж байна.
Төслийн нийт талбай - 10.8 га
Барилгын блокуудын талбай - 25
Айл өрхийн тоо - 1,995
Нийт барилгажих талбай - 237,737.77 м2
Нийт үйлчилгээний талбай - 22,735.66 м2
Гадаа зогсоолын тоо - 663
Дотор зогсоолын тоо - 1,153
ХБИ-ий зогсоолын тоо - 26
Аваарын гарц - 51
Манай орон сууцны цогцолборын төв хэсэгт 2.3 га ногоон байгууламжтай бөгөөд энэ нь бидний төслийг Монголын хамгийн том ногоон байгууламжтай орон сууцны хотхон болгож байгаа юм.
Тус ногоон байгууламж дотор тээврийн хэрэгсэл, машин механизм нэвтрэхийг хориглож, оршин суугчдын тав тух, эрүүл мэндэд зориулан 1 км урт тойрог гүйлт, дугуйн зам, хиймэл нуур, төрөл бүрийн мод, хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөн зохион байгуулсан.
Эс Ай Си Эй ХХК-ийн дэргэдэх судалгааны чиглэлийн сургалт явуулдаг сургалтын төв юм.
Завхан аймгийн Тэлмэн сумын Хүрэн талын услалтын системийн засвар шинэчлэлтийн ажил
Манай багтай холбогдож дэлгэрэнгүй ярилцаарай.
2025 © Хангууд групп. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.
* Вэбсайтад ашиглагдсан байгалийн зургууд нь оюуны өмчийн зөвшөөрөлтэй болно.
- Нацагдорж Санж